40 сумнаас 38 сум онож түрүүлсэн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, “Цахиур” багийн харваач Монгол Улсын мэргэн, спортын мастер Өрнөхийн Хатанболорт “Улсын даян мэргэн” цол хүртлээ.
40 сумнаас 37 сум онож 4 дүгээр байр эзэлсэн Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул, Өвөрхангай аймгийн “Их Монголын харвуул” харваачдын нэгдсэн холбооны “Их Өв” клубын харваач, аймгийн тод харваач, спортын дэд мастер Энхболдын Биндэръяад “Улсын онч харваач” цол олгов.
40 сумнаас 37 сум онож 5 дугаар байр эзэлсэн Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул, “Засагт хан” клубын харваач, аймгийн гарамгай харваач, спортын мастер Дашнямын Гэрэлмаад “Улсын тод харваач” цол хүртээлээ.