Үндэсний их сурын харваанд 180 харваач цэц мэргэнээ сорилоо. Түрүү харваачаар Дундговь аймгийн харьяат, Ө.Хатанболор тодорч, МУ-ын Даян мэргэн цол хүртэж байна. 2-р байрыг Их-Өв багийн МУ-ын Даян мэргэн Б.Пунсалдулам эзэллээ.
Алдар багийн МУ-ын Даян мэргэн С.Энхтунгалаг 3-р байрт орсон бол Их-Өв багийн А.Тод, Спортын мастер Э.Биндэръяа 4-р байр, Засагт хан клуб, Аймгийн гарамгай мэргэн, Спортын мастер Д.Гэрэлмаа 5-р байр эзэлжээ.