Үндэсний их сурын харваанд 360 эрэгтэй харваач цэц мэргэнээ сорилоо. Эдгээр харваачдын тэргүүн магнай Говь-Алтай аймгаас тодорлоо. Хантайшир зурхай, Аймгийн мэргэн, Спортын мастер С.Сүрэнжав аймгийнхаа 100 жилийн ойд том бэлэг барьж, МУ-ын Мэргэн цол хүртэж байна.
Дорнод аймаг, Аймгийн мэргэн, Спортын мастер, О.Сүхбаатар 3-р байрт орж, МУ-ын Гоц харваач цол хүртлээ.
Эрч клуб, Аймгийн мэргэн, Спортын мастер Б.Ганбаатар 4-р байр эзэлж, Онч харваач цол хүртлээ.
Харин Хасбуу сурын холбоо, Аймгийн мэргэн, Спортын мастер Б.Зоригтбаатар 5-р байрт орж, Тод харваач боллоо.
Дорнод аймаг, Аймгийн гарамгай мэргэн, Спортын мастер, М.Бат-Орших 2-р байр эзэллээ.