Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын Хувьсгалын 102 жилийн "Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хоёр дахь өдрөө Хүйн долоон худагийн торгон ногоон дэвжээнд үргэлжилж байна.
Улсын баяр наадмын Их насны морьдын уралдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Ганбатын Даваадалайгийн саарал морь түрүүллээ.
Аманд хүзүүнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Доржийн Баттөгсийн ягаан халзан, айргийн гуравт Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул МУ-ын Манлай уяач Гомбожавын Баярцогтын хээр, айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Галуут сумын уяач Төмөрийн Мөнхбаярын хээр, айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хул хурдаллаа.