ЭМЯ-наас шуурхай хэвлэлийн хурал зарлаж, үерийн нөхцөл байдал, ариутгал халдваргүйжүүлэлт зэрэг асуудлаар мэдээлэл хийж байна. Зуны улиралд цусан суулга, хоолны хордлого, гэдэсний халдварт өвчний эрсдэл нэмэгддэг байна. 2023 он гарсаар зургаан сарын хугацаанд нийт 980 тохиолдол бүртгэгджээ. Мөн баяр наадмын үеэр дээрх өвчлөлөөс сэргийлэх шаардлагатайг ЭМЯ-наас зөвлөж байна.
Үерийн эрсдэл үүссэн үед гэдэсний халдварт өвчин дэгддэг. Өөрөөр хэлбэл, хөрсөнд хадгалагдаж байгаа нян, бактер үерийн усаар дамжин өвчин үүсгэдэг байна. Тиймээс үерийн усыг туулахгүй, гар хүрэхгүй, тоглохгүй байхыг анхаарууллаа. Мөн үүссэн лаг шаврыг цэвэрлэж, ариутгах шаардлагатай юм.