“Халуун цуст Цагдаа-VI” сайн үйлсийн аян зохион байгуулагдаж байна. Жил бүрийн оюутны амралт, зуны аялалын улиралд цусаа өгөх иргэдийн тоо буурдагтай холбогдуулан улмаар цус, цусан бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс сэргийлэх, Үндэсний их баяр наадмын өдрүүдийн бэлэн байдлыг хангах, нөөц, бүрдүүлэхэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн идэвхтэй оролцож, Цагдаагийн ерөнхий газрын Төв байрны алба хаагчид сайн дураараа хамрагдан 20.5 литр цусаа хандивлаж аянд нэгджээ. Энэ аян Цагдаагийн анги, байгууллагуудаар үргэлжлэх юм. Иргэд Та бүхнийг аянд нэгдэхийг уриалж байна. “Таны нэг удаа өгсөн цус 3 хүний амь аварна”