Монгол улсад ХДХВ/ДОХ-ын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн 1992 оноос хойш 358 хүн халдвартай болох нь оношлогдсон байна. Үүнээс 51 тохиолдол нь нас барсан мэдээллийг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс өглөө. Дээрх халдвараар өвчилсөн хүмүүсийн анх оношлогдох үеийн насыг нь харвал 25-39 насныхан дийлэнх хувийг эзэлж байна.
Харин Үндэсний статистикийн хорооноос гаргадаг статистик мэдээллээс харахад он гарсаар таван сарын хугацаанд 12 хүн шинээр ХДХВ/ДОХ-ын халдвараар өвчилжээ. Мөн 2020 оны тавдугаар сард 7 хүн өвчилж байсан бол 2021 оны мөн үед 3, 2020 оны тавдугаар сард 5 хүн дээрх вирусийн халдвар шинээр авч байжээ.