Өнгөрсөн жилийн залуучуудын Азийн аваргын мөнгөн медальт, Төв-Арж, "Монгол" группийн бөх Наадамбатын Батбилгүүн Бишкект болж буй 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд 4 ялж алтан медалийн эзэн боллоо.
19 настай түүний хувьд шигшээ барилдаанд БНХАУ-ын өвөрмонгол бөх Сийлэнхүүг 7:1-ээр илүүрхснээр Монголын эрэгтэй бөхчүүдээс "U23" насны ангилалд Азийн аваргад түрүүлсэн 4 дэх эрэгтэй тамирчин болж байна.
Түүнээс өмнө нь ОУХМ Т.Тулга, Э.Тэмүүлэн, Б.Отгонбаяр нар 4 жилийн өмнө нь Улаанбаатарын дэвжээнд аваргалж байв.
Эх сурвалж: MGL SPORT