АНЭУ-ын Дубай хотод зохион байгуулсан Азийн оюутны спортын холбооны дөрвөн арга хэмжээ (АОСХ-ны Гүйцэтгэх хорооны хурал, Олон улсын оюутны спортын холбооны “Стратегийн ярилцлага” хэлэлцүүлэг, АОСХ-ны 30 жилийн ойн гала арга хэмжээ, АОСХ-ны 12 дугаар Ерөнхий ассамблейн чуулган)-ний үеэр амжилттай ажилласан Үндэсний оюутны спортын холбоодыг шагнав. Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайханд “Азийн оюутны спортын шилдэг холбоо”-ны мөнгөн цом, өргөмжлөлийг гардуулсан байна. Манайулс 2005-2022 он хүртэл Азийн оюутны АШТ-ийг спортын 24 төрөлд зохион байгуулсан 41 тэмцээнд 524 тамирчин оролцуулжээ. Монголын баг, тамирчид медаль хүртсэн амжилтаараа 45 орноос БНХАУ-ын дараа II байрт жагссан юм.