Монгол Улсын инновацын хөгжил хаана явааг тодорхойлж, Монгол хүний оюуны чадамж хаана хүрсэн мөн хаана хүрэх боломж байгааг хэлэлцэж танилцуулдаг “Инновацын 7 хоног-2023” буюу Монголын хамгийн ШИНЭЛЭГ өдрүүд эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Инновацын 7 хоногийн хүрээнд инновацын шинэ санаа, шинэ шийдэл, шинэ бүтээгдэхүүнүүд бүхий 150 гаруй бүтээлтэй танилцан, эрдэмтэд, зохион бүтээгчид, гарааны бизнесийн манлайлагчидтай мэдээлэл, туршлага солилцох, оролцогч талуудын хамтын ажиллагааг нягт болгох, инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх нийт 13 арга хэмжээ зохион байгуулна.
Үүний үр дүнд үйлдвэрлэл, үйлчилгээ, технологийн шинэчлэл хийх боломжийг бүрдүүлж, бүтээмж, үр ашгаа нэмэгдүүлэн улсынхаа эдийн засгийг солонгоруулах, томоохон өөрчлөлтийг авчирах үүд хаалга нээгдэх юм. Монголын “Инновацын 7 хоног” арга хэмжээ 2023 оны зургадугаар 5-ны өдрөөс эхлэн 2023 оны зургадугаар сарын 11-нийг дуустал үргэлжилнэ.