"Шил ажиллагаа"-ны хэрэгжилтийн талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр мэдээллээ. Тодруулбал өнөөдрөөс Silen.gov.mn системд 4 тусгай сангийнн мэдээллийг ил тод байршуулж эхэлжээ. Тухайлбал,
1. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
2. Эрүүл мэндийн даатгалын сан
3. Ирээдүйн өв сан
4. Төсвийн тогтворжуулалтын санггийн мэдээллийг ил болголоо.
Мөн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 2012 оноос өмнөх 495 зээлдэгчийн 6.2 тэрбум төгрөгийн зээлийн мэдээллийг нэмж нээлттэй байршуулжээ.
Нийслэлийн 9 дүүргийн үе үеийн засаг дарга нарын захирамжаар олгосон 310,503 газар олголтын мэдээллийг ил тод болголоо. Үүнд:
1. 2000-2023 оны хооронд олгосон:
1.1. Чингэлтэй дүүргийн 35,049
1.2. Баянзүрх дүүргийн 86,051
1.3. Сүхбаатар дүүргийн 51,477
1.4. Баянгол дүүргийн 10,744
2. 2000-2021 оны хооронд олгосон:
2.1. Багануур дүүргийн 10,487
3. 2000-2020 оны хооронд олгосон:
3.1. Налайх дүүргийн 32,870
4. 2000-2010 оны хооронд олгосон:
4.1. Багахангай дүүргийн 265
4.2. Хан-Уул дүүргийн 9,539
5. 2013–2023 оны хооронд олгосон:
5.1. Сонгино хайрхан дүүргийн 74,021 газрын мэдээллийг тус тус shilen.gov.mn системээс ил тод нээлттэй харах боломжтой боллоо.