Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Зорчигч тээврийн төвийн үйлчилгээ хариуцсан менежер Л.Дэлгэрмаатай дараах мэдээллийг өглөө. Тодруулбал,
"Улаанбаатар төмөр зам ХНН Монголд зочлох жилийн үйлчилгээгээ сайжруулахын тулд бүх үйлчилгээгээ иргэдэд ойртуулж, хүртээмжтэй, хялбар болгохоор ажиллаж байна. Мөн өмнөх үйлчилгээнүүдээ сайжруулах тал дээр дорвитой арга хэмжээ авч ажиллаж байгаа.
Тухайлбал, галт тэрэгний чиглэл, цагийн хуваарь, тарифын самбаруудаа шинэчилсэн. Хүүхдийн өрөө, амралтын өрөө, вип өрөөнүүдээ шинээр тохижуулсан. Нэмэлтээр хөтөч болох газрын зураг байршуулаад байна.
Мөн бүх чиглэлд люкс вагон тогтмол аялуулж байна. Энгийн вагонтой харьцуулахад тарифын хувьд өндөр ч гэлээ эрэлт хэрэгцээ өндөр тасалбар нь маш хурдан борлуулагдаж байна. Иргэдээс люкс вагоноо нэмж өгөөч гэсэн хүсэлт ирсний дагуу завсар үйлчилгээ хийж, бэлтгэл ажлаа хангаж байна.
Үйлчилгээгээ төгс болгох зорилт тавьж буфет хоолны кейтеринг үйлчилгээ, худалдаа, валют солих, найдвартай такси үйлчилгээ, зочид буудал, цэцэг захиалга, бэлэг дурсгалын зүйл худалдан авах зэрэг бүхий л үйлчилгээг зорчигчиддоо санал болгож, төрөлжүүлж байна.
Олон улсын аль ч вагонд захиалгаа өгсөн такси, зочид буудлыг нь бэлдэх боломжтой болно. Мөн орон нутгийн иргэд ачаа, тээш ихтэй ирдэг. Ачаагаа шууд таксинд хүргүүлэх, хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэхээр UBCAB, тээш хүргэлтийн үйлчилгээтэй хамтран ажиллахаар бэлтгэл ажил хангасан. Удахгүй нэвтрээд эхэлнэ" гэв.