ЦХХХ-ны сайд Н.Учрал "Шилэн" ажиллагааний талаар мэдээлэл хийж байна. Тэрбээр,
"2012-2022 он буюу сүүлийн 10 жилд давхардсан тоогоор 1.8 сая иргэнд 628 тэрбум 797 сая 200 мянган төгрөгийн зарлага гаргажээ. Үүнээс 122 тэрбум 269 сая 277 мянга 100 төгрөгийг нь дэмжлэг хэлбэрээр зарцуулсны 58.2 тэрбум нь эргэн төлөгдөөгүй байна. Эргэн төлөгдөөгүй 58,2 тэрбум төгрөгийн 18.1 тэрбум нь хугацаа хэтэрсэн. Хугацаа хэтэрсэн өртэй 7.666 иргэн байна. Хууль, шүүхийн шатанд 3.750 иргэнд хамаарах 9.2 тэрбум төгрөг ногдож байгаа юм. Нас барсан 158 зээлдэгчийн 561 сая төгрөг, таслан шийтгэх арга хэмжээ авагдсан 77 хүний 142 сая төгрөг, сураггүй алга болсон 69 иргэнд ногдох 227 сая төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсан 4 хүний 9.4 сая төгрөгийн баримтыг shilen.gov.mn сайтаас харах боломжтой. Аль аймаг, дүүрэг хэдэн төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоод, хэд нь эргэн төлөгдөөгүй мэдээллийг мөн байршууллаа. Баян-Өлгий, Завхан, Ховд, Хөвсгөл, Сүхбаатар аймаг 1 тэрбумаас давсан, хугацаа хэтэрсэн үлдэгдэлтэй байна. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2010 оноос хойш хувь хүн, хуулийн этгээдэд 25,8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос 17.1 тэрбум төгрөг хэвийн бус төлөлттэй байгаа юм. Хэвийн бус төлөлттэй байгаа 15 хуулийн этгээдийн мэдээллийг ил болголоо" гэв.