Зам, Тээврийн Хөгжлийн яам БАГА ӨРТГӨӨР, БОГИНО ХУГАЦААНД, ЧАНАРТАЙ ЗАМ барих зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд Ховд-Баян-Өлгий чиглэлийн авто замаас Эрдэнэбүрэн сум чиглэлийн хатуу хучилттай 19.7 км авто замын барилгын ажлыг эхлүүллээ.
Тус авто зам нь асфальтбетон хучилтын хувьд 4.5м өргөн, хөдөлгөөний аюулгүй байдлыг харгалзан далангийн өргөнийг 8м хүртэл нэмэгдүүлж хөндлөн огтлолын зураг төслийг боловсруулсан гэдгээрээ онцлогтой.
Энэ зам ашиглалтад орсноор:
- Эрдэнэбүрэн сум баруун босоо тэнхлэгийн авто замтай хатуу хучилттай авто замаар холбогдоно.
- Иргэд ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ.
- Аялал жуулчлал эрчимтэй хөгжинө.
- Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажилд тустай хэмээн ЗТХЯ-аас мэдээллээ.