МИАТ ТӨХК-ийн Бизнес, удирдлагын газрын захирал Н.Батдарьтай нислэгийн чиглэл, тийзний үнийн талаар дараах мэдээллийг өглөө. Тодруубал, тэрбээр
"Нислэгийн зардлын томоохон хэсгийг түлшний үнэ эзэлдэг. Түлшний үнэ хямд байх үед тийзний 20-25 хувийг эзэлдэг байсан. Одоогийн байдлаар 35 орчим хувийг эзэлж байна. Орос-Украйны дайн өнгөрсөн 2022 оны гуравдугаар сард эхлэх үед 1 тонн түлшний үнэ 1600 доллар, 2021 оны коронавирусийн халдварын оргил үед 3000 доллар хүрч нэмэгдэж байлаа. Энэ үед нийт зардлын 40 орчим хувийг эзэлж байсан. Одоо түлшний үнэ буурч, 1000-1100 орчим доллар болсон. Авиа компаниудын зардалд түлшээс гадна агаарын хөлгийн түрээс, гаднын нисэх буудал, навигацын төлбөр багтдаг. Тэгэхээр долларын ханшаас шалтгаалж үнэ өөрчлөгддөг. Зорчигчид тийзээ аль болох эрт захиалснаар хямд авах боломжтой гэв.