Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн ээлжит шуурхай хуралдаан болж, компанийн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 4 дүгээр сарын хэрэгжилтийн явц, Зам, тээврийн хөгжлийн сайдын болон Бүрэн эрхт төлөөлөгчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцлээ. Хурлаар, 2023 оны А/14 дүгээр тушаалаар байгуулагдсан “Байгууллагын цахим хөгжил, програм хангамжуудын уялдаа холбоог сайжруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн хийж хэрэгжүүлж буй ажлын явцын танилцуулгыг сонсож, компанийн мэдээлэл, харилцаа холбооны өнөөгийн байдлыг бодитоор үнэлэх, цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, төслийн санал боловсруулж, байгууллагын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, ил тод, нээлттэй, түргэн шуурхай, хүртээмжтэй болгохыг үүрэг болгов. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг Улсын комисст хүлээлгэн өгөхтэй холбоотой технологийн горим, бусад шаардлагатай дүрэм, журмыг боловсруулж, батлуулах, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, хил холболтын ажлыг шуурхайлах, худалдан авалтын ажиллагааг хуулийн хугацаанд бүрэн дуусгах зэрэг ажилд онцгой анхаарч ажиллахыг даалгалаа.