2023 оны эхний улирлын байдлаар 7275 зам тээврийн осол бүртгэгджээ. Бүртгэгдсэн ослын улмаас 196 хүүхэд гэмтэж, долоо нь амь насаа алдсан бол 311 насанд хүрсэн хүн гэмтэж, түүнээс 70 нь амь насаа алджээ.
Дэлхийн банкны судалгаагаар дэлхийн хэмжээнд 100 мянган хүн тутмын 17 нь зам тээврийн ослоор нас барж байна. Гэтэл Монгол Улсад энэ тоо 21 буюу бүс нутгийн хэмжээнд энэ төрлийн нас баралтаар дээгүүр бичигдэж байгааг 2022 онд Үндэсний Статистикийн хорооноос танилцуулсан байдаг.
Нэгдсэн Үндэстний байгууллагын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах 2021-2030 оны төлөвлөгөөнд 2030 он гэхэд зам, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн хандлагыг өөрчлөн, тусламж үйлчилгээг сайжруулж, зам тээврийн ослыг 50 хүртэлх хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байна.
Энэ зорилтын хүрээнд явган зорчигч, унадаг дугуй, тээврийн хэрэгслээр зорчигчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр нөлөөллийн "УРЬТАЖ УХААР" аяныг 2023 оны тавдугаар сарын 15-21-ний өдрүүдэд орон даяар зохион байгуулна.