“Аэро Монголиа” компанийн хариуцлагагүй үйлдлийн талаар жиргэсэн Япон иргэний жиргээ 6 сая гаруй хандалт аваад байна. ИНЕГ-аас тус үйл явдалд дараах тайлбарыг өглөө.
Иргэний нисэхийн ерөнхий газрынхан Япон иргэнээс уучлалт гуйлаа
Тодруулбал, "Аэро Монголиа" ХХК-ийн A-319 агаарын хөлөг тавдугаар сарын 03-12-ны өдрүүдэд ээлжийн техник үйлчилгээнд орсонтой холбоотойгоор Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийн 200 орчим зорчигчийг “МИАТ” ТӨХК-ийн гурван удаагийн нислэгт шилжүүлжээ. Ингэхдээ тус компанийн гэрээт цахим борлуулалтын сувгаар 5 дугаар сарын 07-ны өдрийн тийз худалдан авсан Япон Улсын иргэн зорчигчид нислэгийн цаг өөрчлөгдсөн талаар мэдээлэл өгөөгүйгээс уг зорчигч нисэх буудалд очиж, улмаар нислэгийн өөр маршрутаар зорчжээ. “Аэро Монголиа” ХХК нь олон улсын гэрээ конвенцийн дагуу агаарын тээвэрлэгчийн хариуцлагын хэм хэмжээний хүрээнд тухайн зорчигчийн хохиролыг барагдуулах арга хэмжээ авахаар ажиллаж буй гэнэ.