Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Газрын зөрчил арилгах А/321 дүгээр захирамж гарсан. Энэ дагуу Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 93 дугаар сургуулын урд талын нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан 25 гараашийг буулгаж, газар чөлөөллөө. Чөлөөлсөн талбайд оршин суугчдын хүсэлтийн дагуу ногоон байгууламж, тохижилтын ажил хийнэ.