“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтан Эрүүл мэндийн яамнаас санаачлан хэрэгжүүлж буй “Бидний сувилагчид-Бидний ирээдүй” аянд Гэмтэл согог судлалын үндэсний төвийнхөн нэгдлээ.
Аяны хүрээнд төвийн нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ хүндэтгэл үзүүлэх талархлын үйл ажиллагааг эхлүүлж, ажил мэргэжлийн бахархлыг нь олон нийтэд таниулан сурталчлах ажлуудыг зохион байгуулж байна.
Төвийн хэмжээнд сувилагч, туслах сувилагч, тусгай мэргэжилтэн зэрэг нийт 361 хүн ажиллаж буй бөгөөд гэмтэл согогийн чиглэлээрх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэд, үййлчлүүлэгчдэд түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлж байгаа юм.
ГССҮТ-өөс эрүүл мэндийн салбарт нэн эрэлт хэрэгцээтэй байгаа сувилагч мэргэжлийн үнэ цэнэ, үүрэг хариуцлага, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, ажиллах болон сурч хөгжих бүхий л боломжоор хангах, нийгмийн баталгааг сайжруулахад чиглэсэн томоохон зорилтот ажлуудыг эхлүүлсэн билээ.