Шилэн ажиллагааны хүрээнд "Ил" болсон сангуудын мэдээллийг уншигч танд хүргэе.
Хүүхдийн төлөөх санд 11 тэрбум төгрөг төвлөрчээ
Санд авто машины азын дугаар дуудлагаар борлуулсны орлого 9 тэрбум, Хүүхдийн төлөө фондын 2 тэрбум төгрөг төвлөрчээ. Хүүхдийн төлөө санд 2021-2023 онд гаас 4 төрлийн 11 тэрбумын орлого бүрдүүлснээс 45 хүүхдэд 106.7 сая төгрөг зарцуулсан байна. Тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого сангийн орлогын дийлэнх хувийг эзэлдэг.
Улсын авто замын санд 2008 оноос хойших 231.1 тэрбум төгрөгийн зарцуулалтын мэдээлэл ил болов
Улсын авто замын сангаас 2008 оноос хойш 106 хуулийн этгээд санхүүжилт авчээ. Цаашид Нийслэл, орон нутгийн чанартай авто замын сангийн 2008 оноос хойш мэдээллийг ил болгохоор ажиллаж байна.
Соёл, урлагийг дэмжих санд 73 төсөлд 2,8 тэрбум төгрөг зарцуулсан байна
2021 оноос үйл ажиллагаа нь эхэлсэн, жил тутамдаа 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй сан юм. 2021 оны 1.6 тэрбум, 2022 оны 1,2 тэрбум, нийт 2,8 тэрбум төгрөгийн зарцуулалтын мэдээлэл ил болж байна. Соёл, урлагийг дэмжих сангаас 58 хуулийн этгээд, 15 иргэн, нийт 73 санхүүжилт авчээ.