"Шил" ажиллагааны хүрээнд тусгай сангуудын мэдээллийг ил болгсож буй билээ. Энэ хүрээнд Нийгмийн халамжийн сангийн мэдээлэл ил болжээ. Тодруулбал, 2008 оноос хойш давхардсан тоогоор 21.6 сая иргэнд 14 төрлийн 7.5 их наяд төгрөгийн халамж олгосон байна. Өнгөрсөн онд давхардсан тоогоор 1.3 сая иргэнд 515.6 тэрбум төгрөг зарцуулжээ. Халамжийн 14 төрлөөс 3 нь буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд тусламж, үйлчилгээ үзүүлдэг 969 хуулийн этгээдэд олгосон санхүүгийн мэдээлэл ил боллоо.