Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын энэ жилийн тоглолт болон Төрийн хүндэтгэлийн концертыг зохион байгуулах найруулагчаар “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анарыг сонгожээ.
Зөвлөхөөр нь Монгол Улсын Ардын багш С.Дуламыг ажиллуулахаар санал оруулсныг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд хэлэлцэн, баталсан байна.
Б.Анар нь өмнө нь дуучин Т.Ариунаа болон Харанга хамтлагийнхны тоглолт болон бусад олон арван медиа үйл ажиллагааг амжилттай найруулж байсан туршлагатай. Мөн Ардын багш С.Дулам үр хойчдоо үлдээх олон арван судалгааны ном бүтээл бичсэнээс гадна хамгийн сүүлд “Хөмөргөн гурвалжин” этно балетийг олны хүртээл болносон билээ.