Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, БШУЯ, ЦХХХЯ, Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар хамтарч Үндэсний бичиг, үсгийн баярыг өчигдөр “Чингис хаан” музейд эхлүүлсэн юм. Эх түүхийн дархлаа болсон үндэсний бичгээ сурталчлан таниулах зорилготой уг өдөрл өгт монгол бичигтэй холбоотойгоор үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүсийг өрг өнөөр хамруулсан байлаа. Энэ үеэр монгол бичгийн сурах бичиг, гарын авлага болон бусад хэвлэмэл бүтээгдэх үүн, бэлэг дурсгалын зүйлийн худалдаа зохион байгуулж, уран бичлэгийн бүтээлийн үзэсгэлэн гаргаж, дижитал шийдлүүдийн талаар ч мэдээлж байв.
Зохион байгуулагчид уг баярыг үндэсний хэл бичиг, түүнтэй холбоотой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, үндэсний бичгээ эзэмших, үр хүүхдэдээ өвлүүлэх зорилгын хүрээнд тэмдэглэдэг бичиг, үсгийн их чуулган хэмээн тодотгосон. Монгол хэлний тухай хуулийн 7.2, 24.2 заалтын хүрээнд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд албан хэргээ хос бичгээр хөтлөн явуулна. Үүнийг угтуулж Засгийн газраас Монгол бичгийн үндэсний III хөтөлбөрийг зарласан. Уг ажлын хүрээнд холбогдох байгууллагууд юу хийж байгааг танилцуулах үзэсгэлэнг мөн дээрх музейд дэлгээд байна.