Өнөөдрийн байдлаар зам, тээврийн салбарт 40 гаруй мянган хүн ажиллаж байна. Гадаадад 400 орчим оюутан, дотоодод 3000 орчим оюутан зам, тээврийн салбарын мэргэжилтэй боловсон хүчнээр бэлтгэгдэж байна. БНХАУ-ын Зам, харилцааны их сургуульд 60 орчим оюутан, бусад сургуультай нийлээд 100 орчим оюутныг, ОХУ-ын Зам, тээврийн их сургуульд 100 орчим оюутныг тэтгэлэгтэй суралцах боломжийг бүрдүүлсэн. Өнөөдөр ХБНГУ-ын 100 хувийн тэтгэлгээр МСҮТ-д гурван жилийн хугацаатай 15 оюутныг сургахаар боллоо. Цаашдаа ОХУ, БНХАУ, ХНБГУ, БНСУ, Катар улсуудад боловсон хүчнээ бэлтгэнэ. Амжилттай суралцаж байгаа оюутнууддаа тэтгэлэг олгох, замын зардлыг зам, тээврийн салбарын харьяа газруудаас хөнгөлөх, дэмжлэг үзүүлэх ийм бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн.