“Монголын төмөр зам” ТӨХК, “Монголиан Транс Лайн” ХХК-уудын хооронд 2023.04.28-ны өдөр өөрийн эзэмшлийн суурь бүтцийг харилцан ашиглуулах, суурь бүтэц дамжин өөрийн зүтгүүрээр тээвэрлэлт хийх хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.
Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Боомтын сэргэлтийн хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр зам, “Номгон-Ханги” чиглэлийн 213,6 км төмөр замуудаар харилцан тээвэрлэлт хийснээр экспортын тээвэрлэлтийг өсгөх, үндэсний суурь бүтэц эзэмшигчдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх бодит ажил хэрэг болж байгаа юм.