Манай улсад Төрийн айлчлал хийж буй БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн айлчлалын хүрээнд БНПУ-тай Авто тээврийн хэлэлцээрт ЗТХ-ын сайд С.Бямбацогт гарын үсэг зурлаа. Тэрбээр энэ талаар "Тус хэлэлцээрийг хийснээр бид Польш Улсаас,
- Хүнсний бүтээгдэхүүн
- Барилгын материал
- Жимс жимсгэнэ
- Эм эмийн бүтээгдэхүүн
- Эмнэлгийн тоног төхөөрөмж
- Гоо сайхны бүтээгдэхүүн импортоор авах асуудал улам хялбар болно. Мөн Монгол Улсаас Польш Улс руу,
- Ноолууран болон сүлжмэл бүтээгдэхүүн
- Бог малын өлөн гэдэс
- Тэмээний ноосон хөнжил болон бусад бараа бүтээгдэхүүн экспортлох боломж өргөжинө
- Монголын тээвэрчид Европын орнуудад тээвэр хийх боломж улам нэмэгдэнэ" гэж мэдээлэв.
Мөн ойрын үед Чех, Гүрж, Словак, Холбооны Бүгд Найрамдах Герман, Хорват, Словени, Итали, Австри зэрэг хэд хэдэн улстай автотээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
АЗИ ЕВРОПЫГ ХОЛБОСОН АВТО ТЭЭВЭР-ЭДИЙН ЗАСГАА ТЭЛЭХ ШИНЭ ГАРЦ