Итали улсын Үдинэ хотод 25 дахь жилдээ зохион байгуулж буй “Udine far east film festi¬val”-ын “Mulberry award for best screenplay” хэсэгт Монголын уран сайхны “Худалдагч охин” кино өрсөлдөж байна. Уг киног наадмын үзэгчдэд хүргэхэд танхим дүүрэн хүн цуглажээ. Гол дүрд тоглосон жүжигчин Б.Баярцэцэг уг фестивальд урилгаар оролцож буй бөгөөд киног дэлгэцнээ гаргахын өмнө зохион байгуулагчид түүнийг тайзнаа урьж, үг хэлүүлжээ. Монгол дээлээрээ гангарсан жүжигчний инээмсэглэл дүүрэн төрхийг кино наадмын албан ёсны хуудаснаа байршуулсан байв.