“Найман шарга” валют арилжааны захад сүүлийн өдрүүдэд дийлэнх голлох валютын ханш тогтвортой байгаа ч еврогийнх өслөө. Тодруулбал, тус захын ченжүүд өчигдөр еврог 3860 төгрөгөөр худалдан аваад, 3880-аар зарж байв. Энэ нь өнгөрсөн ням гаргийнхтай харьцуулахад уг валютыг авах ханш 30, борлуулах нь 35 төгрөгөөр дээшилсэн дүн юм. Евро бүсийн мөнгөн тэмдэгтийг худалдах авах ханш нэг сарын өмнөхөөс 40, худалдах нь 32 төгрөгөөр нэмэгдээд буй нь энэ. Монголбанкнаас зарласан ханшаар өчигдөр евро 3827.68 төгрөгтэй тэнцэж байлаа. Энэ нь 2023 оны эхнээс хойш даруй 158.66 төгрөгөөр чангарсан гэсэн үг.