”Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг угтаж Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Улсын тэргүүний лаборотари 1 дүгээр сургуулийн Д.Пүрэвсүрэн багштай 7а ангийн сурагчдын Монгол уран бичлэгийн “Үндэсний бичгээ өвлөн бахархъя, үлгэр жишээ манлайлан суралцъя” сэдэвт үзэсгэлэн зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнд 7а ангийн сурагчдын “Хичээнгүй сайхан бичиг”, “Гар бичмэл”, “Уран бичлэг”-ийн нийт 150 бүтээл дэлгэгдэж, 2200 орчим хүн үзэж сонирхлоо.
Аймгийн Соёл, урлагийн газар, Нийтийн Номын сангаас хамтран соёлын өвийг түгээн дэлгэрүүлж байгаа багш Д.Пүрэвсүрэн, Насан туршийн боловсролын сургалтын менежер Р.Энхцолмон, өвлөн суралцагч 7а ангийн сурагч Б.Есүгэн, А.Мөнгөншүүдэр, М.Аззаяа нарыг бичгийн хэрэгсэл, бийр, бэх, янтай дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа.
Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Үндэсний бичигтэн аймаг” болох зорилтод хувь нэмрээ оруулан, соёлын өв, уран бичлэгийг залуу хойч үедээ өвлүүлэн уламжлуулж буй Улсын тэргүүний лаборотари 1 дүгээр сургуулийн багш нар, соёлын өвийг дээдлэж өвлөн суралцаж буй сурагчдад талархал илэрхийлье.