Бүгд Найрамдах Солонгос Улсын “Far East University” нь Монгол Улсад салбар сургуулиа нээхээр ажлаа эхлүүлээд байна. Өнөөдөр /2023.04.18/ “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн удирдлага, төлөөллүүдтэй талууд уулзаж, санал солилцсон талаар ЗТХЯ-аас мэдээллээ.
Тус их сургууль нь Монгол Улсын иргэний нисэхийн ирээдүйн боловсон хүчин, хүнийг нөөцийг бэлтгэх, нисэхийн дадлагын төв байгуулах чиглэлээр шат дараатай төлөвлөгөөт ажлууд хийж байгааг уулзалтаар танилцуулжээ.