17 аймгийн 33 сум, нийслэлийн хоёр дүүрэгт шилжилт хөдөлгөөнийг ирэх Лхагва гарагаас /2023.04.19/-өөс зогсоох гэнэ. Тодруулбал, 17 аймгийн 33 сум, нийслэлийн хоёр дүүрэгт ИТХ-ын сонгууль болно. Тиймээс хуульд заасны дагуу эдгээр аймаг, сум, дүүрэгт сонгууль явагдахаас 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 19-нөөс эхлэн иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох юм.
Шилжилт хөдөлгөөнийг зогсоох аймаг, сум дүүрэг:
- Архангай аймгийн Ихтамир сум
- Баянхонгор аймгийн Баянговь,
- Баян-Овоо, Богд, Заг сум
- Баян-Өлгийн Буянт сум
- Булган аймгийн Хангал сум
- Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум,
Шивээговь сум
- Дорноговь аймгийн Айраг, Эрдэнэ сум
- Дорнод аймгийн Чойбалсан сум
- Дундговь аймгийн Адаацаг,
- Баянжаргалан, Өлзийт, Хулд сум
- Өвөрхангай аймгийн Арвайхээр сум,
Хархорин сум
-Өмнөговь аймгийн Ноён сум
- Сүхбаатар аймгийн Уулбаян сум
- Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Сүхбаатар сум
- Төв аймгийн Бүрэн, Заамар, Өндөрширээт сум
- Увс аймгийн Давст, Түргэн сум
- Ховд аймгийн Булган, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн сум
- Хөвсгөл аймгийн Баянзүрх, Тосонцэнгэл сум
- Хэнтий аймгийн Батширээт сум
- Нийслэлийн Баянгол, Сүхбаатар дүүрэг
#Шилжилт_хөдөлгөөнийг 2023 оныг зургаадугаар сарын 19-нөөс сэргээнэ хэмээн СЕХ-ноос мэдээллээ.