Үндэсний Статистикийн Хороо болон Олон Улсын Шилжилт хөдөлгөөний байгууллага 2021 оноос шилжилт хөдөлгөөний тоон мэдээлэл, хөдөлгөөнт хүн амын тоон мэдээллийг нэмэгдүүлэх, шилжилт хөдөлгөөний судалгаа шинжилгээнд шинэ чиг хандлага, арга аргачлалыг танилцуулах гэх мэт олон чиглэлд хамтран ажиллаж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр ҮСХ-ны дарга Б.Батдаваа ОУШХБ-ын Хятад болон Монгол дахь салбарын захирал Жьюзеппе Крочетийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хамтын ажиллагааны үр дүн болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон.
Уулзалтаар хоёр байгууллагын эхлүүлээд байгаа Гадаадад суугаа Монголчуудын ажил амьдралын нөхцөл байдал, эх орныхоо хөгжилд тэдний оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтарсан судалгааны ажлыг үр дүнгээ өгч Монгол Улсын гадаад шилжилт хөдөлгөөний мэдээллийн бааз, Монгол Улсын засгийн газрын цаашдын бодлого төлөвлөлтөд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа ОУШХБ-ын Хятад болон Монгол дахь салбарын захирал Жьюзеппе Крочети илэрхийллээ.
Мөн Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас Монгол Улс дахь үйл ажиллагааны стратеги боловсруулснаа энэ үеэр ҮСХ-ны даргад гардууллаа. Ноён Жьюзеппе Крочети энэ сарын 10-14 ний өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, ОУШХБ-ын Монгол дахь салбарын донор байгууллагууд болон засгийн газрын хамтран ажиллагч байгууллагуудтай албан уулзалтууд хийх аж.