Торгоны зам дагуух улс орнуудын түүх, соёлын баялаг өвийг судлах зорилгоор 1988 онд энэ хөтөлбөрийг бий болгосон. Ойн хүрээнд “Торгоны замууд, олон талт байдал, хэлэлцээ, ба энх тайван” сэдэвт олон улсын форум, “Торгоны замын залуу судлаачдын тэтгэлэг” шинжлэх ухааны симпозиум, “Торгоны зам залуусын нүдээр” фото зургийн үзэсгэлэн зохион байгуулжээ. Мөн Торгоны замуудын шинжлэх ухааны солилцоо, мэдлэгийн талаарх баримтат киног бүтээжээ.
Тус арга хэмжээнд манай улсыг төлөөлөн оролцогчид Нүүдэлчдийн түүхийг судлах, дэлхий нийтэд таниулах урт хугацааны цогц хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх тухай танилцуулж, ЮНЕСКО болон гишүүн орнуудыг хамтран ажиллахыг хүсэв. Энэ үеэр төлөөлөгчид UNESCO-ийн Шинжлэх ухааны бодлого болон Суурь шинжлэх ухааны хэлтсийн холбогдох удирдлагуудтай уулзан Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого эрх зүйн орчин, шинэчлэлийн зорилтуудыг танилцуулан цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Дашрамд дурдахад манай улс ЮНЕСКО-ийн Торгоны зам хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ач холбогдол өгч 1992 онд Торгоны замын судалгааны олон улсын экспедицийн багийг хүлээн авч байсан юм. 1998 онд ЮНЕСКО-ийн 2-р зэрэглэлийн хүрээлэн болох Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнг Улаанбаатар хотноо байгуулж, улмаар 2018 онд Торгоны зам дагуух орнуудын интерактив атлас бий болгох судалгааны олон улсын хурлыг Торгоны зам дагуух орнуудын хоол хүнс, гастрономи сэдвээр Хархорин хотноо зохион байгуулсан билээ.