ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн үлэг гүрвэлийн олдворыг судлах, хамгаалах чиглэлээр БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран ажиллахаар гэрээ байгууллаа. Талууд үүний хүрээнд Монголоос БНСУ-д хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг бүртгэн баримтжуулах, техник боловсруулалт хийх, сэргээн засварлах, тэдгээрийг нутагт нь буцаахаас өмнө үзэсгэлэн зохион байгуулах зэрэг ажлыг эхний ээлжид хийхээр төлөвлөжээ. Мөн хууль бус малтлагад өртсөн дурсгалт газруудыг олж тогтоох хамтарсан хээрийн судалгаа хийж, үүнийхээ үр дүнг шинжлэх ухааны мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэн баталгаажуулахаар болсон байна. Энэхүү гэрээний хүрээнд манай улсын нэг палеонтологич ирэх сард Өмнөд Солонгосыг зорьж, 60 хоногийн хугацаанд техник боловсруулалтын ажилд оролцох бол дараа сард нь тус улсын судлаачид ирж, хээрийн хамтарсан судалгаагаа эхлүүлэх аж.
Бэлтгэсэн: Н.Мишээл