Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулан Авлигатай тэмцэх “Шүүр” ажиллагааны хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг “Тавантолгой төмөр зам” ХХК-д ажиллаж байна.
Ажлын хэсэг “Хувийн ашиг сонирхол болон хөрөнгө оруулгын мэдүүлэг”-ийг тогтоосон хугацаанд мэдүүлсэн эсэх, хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчин томилогдсон, томилох эрх бүхий албан тушаалтны хамаарал бүхий этгээд байгаа эсэх, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон этгээд ажиллаж байгаа эсэх, нийтийн албан тушаалтны удирдах болон харьяалах, зохицуулалтад шууд хамаарах салбарт түүний хамаарал бүхий этгээд ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулдаг, энэ нь давуу байдал үүсэхүйц нөхцөл үүсгэсэн этгээд ажиллаж байгаа эсэхийг тус тус шалган тогтоох юм байна.