1967 оноос эхлэн Данийн үлгэрийн зохиолч Ханс Кристиан Андерсений төрсөн өдрийг буюу 04 дүгээр сарын 2-ныг хүүхдийн номын өдөр болгон тэмдэглэж иржээ. Түүний “Нугасны муухай дэгдээхэй”, “Эрэлхэг тугалган цэрэг”, Бяцхан лусын дагина”, “Ямх охин” “Шүдэнз зардаг бяцхан охин” зэрэг зохиолуудыг дэлхийн өнцөг булан бүрд хүүхдүүд амтархан уншдаг.
Нэпко Кидс компанийн хамт олон энэ өдрийг тохиолдуулан хүүхдийн төв номын санд өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд ном унших цаг, номын хямдралтай худалдаа, шүдний эмчийн үзлэг, зөвлөгөө, тасалгааны ургамал арчлах зөвлөгөө, зургийн талбар зэргийг гаргасан байлаа.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ өдөрлөгт оролцож цугласан хүүхэд багачуудад Рапунзел үлгэрийг ярьж, үлгэрт гарч байгаа дээрэлхэгч нь хэн болох, түүний ямар үйлдлүүд нь буруу байсныг уншигчидтай ярилцлаа. Сургууль, цэцэрлэгийн орчинд дээрэлхэл, ялгаварлан гадуурхал байх ёсгүй гэдгийг ойлгуулж, хүүхэд дээрэлхэдэг хүнтэй хожим нь хэн ч найзалдаггүй болохыг тайлбарлалаа.