Дархан-Уул уул аймгийн засаг дарга Б.Азжаргал Дархан хотыг гэр хорооллын бус орон сууцны хороололтой болгох талаараа өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. Тодруулбал, тэрбээр "Хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу олгосон газарт маань Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдын "Монгол Ган"-800 айлын орон сууцны хорооллын ажил эхэллээ. Цэцэрлэг, сургууль, нийтийн эзэмшлийн авто зогсоол, ногоон байгууламж бүхий уг хорооллын 35% нь барилгажих талбай болно. Цаашилбал уг хороололд 700 айлын хотхон босох төлөвлөгөөтэй. Бид "Залуус хороолол"-д 8000, "Монгол Ган хороолол"-д 1500 айлын хотхон босгох төлөвлөгөөтэй ажиллаж байна гэв.