Шилдэг уран бүтээлч, уран бүтээлд шагнал олгох “Мөнгөн мод-2022” ёслол ДБЭТ-т энэ сарын 27-нд болох аж. Засгийн газраас 2008 оноос хойш соёл урлагийн салбарын оны шилдгүүдийг тодруулан, урамшуулж ирсэн. Энэ удаа соёлын бүтээлч үйлдвэрлэлд хамаарах 12 төрлөөр тайз, дэлгэцийн шилдэг 12 бүтээл, 12 уран бүтээлчийг шалгаруулаад буй юм байна. “Мөнгөн мод” шагналд цом болон гурван сая төгрөг багтдаг. Зохион байгуулагч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын төлөөллөөс мөнгөн шагналын хэмжээг нэмэх, эсэхталаарасуухад “Засгийн газрын тогтоол, дагалдах журамд өөрчлөлт оруулж байж нэмнэ үү гэхээс биш, өөрөөр шийдэх боломжгүй” гэлээ. Мөн түүнээс ёслолоор хэн шагнал гардуулахыглавлахад“Энэ удаа улстөрчид тайзнаа гарахгүй. Салбартаа нэр хүндтэй уран бүтээлчдээр өгүүлнэ” гэлээ. Ийнхүү лавласны учир нь өмнөх жилүүдэд шилдэг уран бүтээлчдэд “Мөнгөн мод” шагнал гардуулах боломжийг улстөрчдөд олгосон нь олон нийтийн шүүмжлэлтэй тулгарсан юм. Ташрамддурдахад, уг шагнал болон ёслолын нэрийг нэгэн цагт Монголын нийслэл байсан Хархорум хотын гол дурсгал болсон мөнгөн модыг бэлгэдэн тогтоосон юм билээ.