Гуравдугаар сарын 23-ны өдөр. Цаг агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгцээтэй мэдээллийг хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
1. Өнөөдөр бол жилийн 83 дахь өдөр бөгөөд он дуусахад 282 хоног үлдлээ.
2. Цаг агаар өдөртөө 4 хэмийн хүйтэн бол шөнөдөө 21 хэм хүйтэн байх нь ээ.
3. Билгийн тооллын 3, Гоё хүүхэн одтой, цагаагчин могой өдөр. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.
4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 3529.00, зарах нь 3532.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 45.50, зарах нь 46.00, юань авах нь 516.00, зарах 517.50 , вон авах 2.72, зарах нь 2.74 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00-12.00: цагт ХӨСҮТ-д: Сүрьеэтэй тэмцэх Дэлхийн өдрийг тохиолдуулан өдөрлөг зохион байгуулна.
- 09.00 цагт: Төрийн ордонд: “Геологийн салбарын улсын зөвлөгөөн-2023” болно.
- 09.30 цагт: “Корпорайт конвеншн” төвд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар усны салбарын “Цэнхэр Алт” Үндэсний чуулган болно.
- 09.30 цагт: Улсын хоёрдугаар төв эмнэлэгт: "Үйлчлүүлэгчийн аюулгүй орчин- халдварын сэргийлэлт хяналт" аяны өдөрлөг болно.
- 10.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
- 11:30 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: "Байгалийн хогоор тархины хогийг цэвэрлэцгээе" сэдвээр "Тэнгэрлэг Монгол", "Чийрэг Монгол" зэрэг ТТБ-уудаас мэдээлэл өгнө.
- 12:30 цагт: Нийслэлийн “Хангарди” ордонд:Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд анх удаа дугуйн болон явган хүний замыг хариуцсан тусгай нэгж байгуулсан талаар болон тус нэгж энэ онд ямар ажлууд хийх талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа мэдээлэл өгнө. Утас: 9916-0069.
- 11:00 цагт ЭМЯ-нд: “Сүрьеэ өвчинтэй тэмцэх Дэлхийн өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хуралтай. Утас: 9191-5340.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1260 - Хубилай өөрийгөө "Их Хаан" хэмжээн өргөмжлөв. Аригбөх Монголын хаан ширээнд суух бэлтгэл хийж буй тухай мэдээг Хубилай сонсмогц яаран сандран Кайпин (Хожмын Шанду) хотод “Их хуралдай” гэгчийг зарлан хуралдуулж өөрийгөө монголын зүй ёсны “Их хаан” хэмээн өргөмжилсөн байна. Тэр үед Хубилай 44 настай байжээ.
- 1401 - Түрэг-Монголын хаан Төмөр Дамаск хотноо хаан ширээнээс буув.
- 1603 - Англи-Ирландын хатан хаан I Элизабет насан эцэслэсний дараа I Жеймс хаан ширээнд суужээ.
- Японы Эдо хотод Токүгава Эйясү хаан ширээнд сууж Ёзей-Го нэртэй болов.
- 1720 - Шведын Рикстагын гишүүд хатан хаан Улрика Элеонораг хаан ширээнээс буулгаж улмаар гүн Фредерикийг хаан ширээнд залжээ.
- 1721 - Суут хөгжмийн зохиолч Йоханн Себастиан Бахын "Бранденбургын концертууд" зохиогдож дуусав.
- 1765 - Их Британи улс Хойд Америкийн 13 колонид цэрэг оруулахаар болов.
- 1829 - Их Британийн парламент Ромын Католик шашныг хуульчилжээ.
- 1832 - Мормоны шашныг үндэслэгч Жозеф Смитийн алдарыг мөнхжүүлэх дагагчдын марш Охайо мужийн Хирам хотод ирэв.
- 1837 - Канадын парламент хар арьст иргэдийн санал өгөх эрхийг хуульчилжээ.
- 1854 - Венесуэль улс боолчлолыг хуулиар хориглов.
- 1860 - Японы ерөнхий сайд Наосүке Ил халдлагад өртөн амиа алджээ.
- 1882 - Германы эрдэмтэн Роберт Кох сүрьеэ өвчний үүсгэгч нянг нээв.
- 1885 - Хятад-Францын дайн: Банг Бо хотын төлөөх тулаанд Хятадын арми ялалт байгуулав. Тус хот нь Хятад улс Вьетнамтай хиллэдэг байсан юм.
- 1896 - Эрдэмтэн А.С.Попов түүхэнд анх удаа радио дохио илгээв.
- 1900 - АНУ-ын Нью-Йорк хотын захирагч Роберт Андерсон Вик Манхеттенийг Брүүклинтэй холбосон метро байгуулах шийд гаргажээ.
- 1907 - Гүржийн большевик хөдөлгөөний төв хэвлэл "Дро" сонины анхны дугаар хэвлэгдэв.
- 1912 - Монгол Улсын Гадаад явдлын яамны дэргэд анхны бага сургууль байгуулагдаж, 47 хүүхэдтэйгээр нээжээ.