Морин хуурын чуулгынхан “Монгол аялгуу” хос алтан пянзтай болжээ. ХБНГУ-д захиалж хийлгэсэн эдгээр пянзад 30 жилийн хугацаанд тоглож, олон нийтэд хүргэсэн дан хөгжмийн бүтээлийн урын сангаасаа шилдэг 20-ийг нь дээжлэн багтаасан аж. Шилмэл 20 бүтээлийг монгол уртын дуу, морин хуурын татлага, аялгуу, нутаг нутгийн үндэстэн ястны ардын дуу болон том хэлбэрийн бүтээлээс сэдэвлэсэн найруулга, орчин цагийн хөгжмийн зохиолчдын морин хуурын чуулгад зориулсан бүтээлүүд хэмээн ангилж болохоор аж. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын туурвилаас долоо, Б.Шаравынхаас гурав, Ж.Чулуун, Б.Бямбабаяр, Б.Чинбат нарын бүтээлийг багтаа жээ. Мөн Д.Түвшин-сай ханы най руул гын бүтээлүүд буй гэнэ. Морин хуурын чуулгыг үндэслэн бай гуулагч, Ардын жүжигчин Ц.Бат-чу лууны хуурдсан “Саруул тал” монгол ардын уртын дуугаар пянз эхэлдэг. Хөгжимчдөөс төгөлдөр хуурч Д.Баярцэцэг, Гавьяат жүжигчин, морин хуурч Р.Амар баяр, мөн Гавьяат жүжиг чин, ятгач О.Мөнхтогтох, морин хуурч Н.Жигжиддорж, Д.Шинэцог Гени, хөөмийч Н.Ашид нарын тоглолтыг товойлгон тэмдэглэж болно. Нүүрэнд нь Төрийн шаг налт, Ардын зураач, Урлагийн гавьяат зүт гэл тэн Ү.Ядам с ү рэн гийн “Өвгөн хуурч” бү тээ лийг зал жээ. Зураач энэ бүтээлээ 1958 онд эр дэм тэн, зохиолч Б.Рин-ченгийн санал бол госноор урласан түүхтэй юм байна. Урлаг судлаач, доктор Д.Энхцэцэг “Энэ нь зохиомж, дүрс лэл, өнгөний зохицлоороо Монголын сор бүтээл үүдийн нэгт тоо цогддог бөгөөд бидний өвөг дээдэс өвгөн хуурчийн дүрд хувирч, морин хуурын намуухан аялгуугаар монголчууд агуу түүх, зан зан шил, өв соёлтой ард түмэн гэдгийг хойч үеийнхэнд сануулж буй нь уг пянзыг олонд түгээх үйлс, зорилготой яв цав нийцэж байгаа юм” хэмээжээ.