“Хү” хамтлагийн дэлхий даяарх тэдний тоглолтыг энэ сарын 30-нд нэгэн зэрэг үзэхээр зэхэж буй билээ. Метаверс хэмээх, цахим ертөнц дэх кино, тоглоом шиг байдлаар бүтээсэн концертынх нь дараагийн ажил бол Европ дахь аялан тоглолт юм. Австрийн Никельсдорф хотоос ирэх зургадугаар сарын 7-ноос эхлэх тэдний аялал долдугаар сарын 22-нд Норвег улсад үзэгч, сонсогчидтойгоо уулзсанаар өндөрлөх ажээ. Залуус мөн олон улсын хөгжмийн наадам, фестивалиудад оролцож , монгол үндэсний урлагийг металл роктой хослуулсан хүннү хэмээх урсгал бий болгосноо танилцуулсаар байх гэнэ.