Агаарын тээврийн салбарт тэгш шударга өрсөлдөөнийг бий болгож, ХЯМД ТИЙЗ, ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРыг сайжруулах бодлогын хүрээнд БНСУ- руу хийх нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлээд байна. “Аэро Монголиа” ХХК нь БНСУ руу тавдугаар сарыг дуустал долоо хоногийн даваа, лхагва, бямба гарагт буюу нийт гурван удаа, зургаадугаар сараас эхлэн өдөр бүр нислэг үйлдэхээр боллоо. Нислэгийн тийзний үнийн хувьд 1.4 сая төгрөгөөс эхэлж буй талаар ЗТХЯ-аас мэдээллээ.