Италийн Ром хотын Дуурийн театр тус улсын театр, киноны нэрт найруулагч, продюсер, 1994-2001 онд Италийн парламентын дээд танхимын гишүүнээр ажиллаж байсан Франко Зеффириллигийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан хөгжмийн зохиолч Р.Леонкаваллогийн “Хэрмэл жүжигчид” дуурийг найруулагчийн шийдлээр тоглох долоо хоногийг зарлажээ. Үүний нээлтийн тоглолтын Тониогийн дүрд баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинг урьж дуулуулсан байна. Гудамжны жүжигчид, циркчид, алиалагчид тайз дүүрэн бужигнасан байдлаар найруулсан уг “Хэрмэл жүжигчид”-ийн энэ удаагийн тоглолтыг түүхэн хэмээн тодорхойлж буй бөгөөд дэлхий даяар цацаж, одоогоос дөрвөн жилийн өмнө 96 насандаа өөд болсон найруулагчийг дурсан хүндэтгэж байна. Ташрамд дурдахад, дуучин Э.Амартүвшин дуурийн урлагийн мастеруудтай хамтарч ажилладаг “Ariosi Management” байгууллагын түнш юм.