“Pro” театрын уран бүтээлчид Оросын Соёл, шинжлэх ухааны төвд Францын нэрт зохиолч В.Хюгогийн зохиол “Инээмтгий хүн” визуал драмын жүжиг тоглож байна. Үйл явдал ХVII-XVIII зууны зааг үед Англид өрнөдөг. Зохиолд лорд Линней Кленчарлийн бүтэлгүй хайр, золгүй хувь тавилангийн тухай өгүүлдэг билээ. Язгууртан угсаа гарвальтай тэрбээр багадаа муу хүмүүсийн гарт орсноор харахын аргагүй болтлоо зэрэмдэглүүлж, улмаар хэрмэл жүжигчин болдог. Түүний бага насандаа амийг нь аварсан сохор охин Дея гоо үзэсгэлэн төгс бүсгүй болж, тэд бие биедээ сэтгэл алдарна. Хэрмэл жүжигчин залуу хожим завшаан тохиосноор лорд байр суурь эзэлдэг ч энэ нь түүнд гай болдог. Дэлхийд түгсэн сонгодог уг бүтээлийн ерөнхий найруулагчаар Б.Даваасүрэн ажилласан бол гол дүрд жүжигчин Б.Билгүүн тоглож байна. Хараагүй, үзэсгэлэнт бүсгүй Деягийн дүрийг жүжигчин Т.Энэрэл бүтээж буй. Уран бүтээлчдийн багт Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг болон “Сити” их сургуулийн оюутнуудбагтжээ. Жүжгийг ирэх сарын 2 хүртэл тоглоно.