ДБЭТ-т ирэх ням гарагт П.И.Чайковскийн “Хунт нуур” балеттай. Үүнийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглож буй аж. Тус театр түүхэндээ анх удаа 32 хунтайгаар уг жүжгийг саяхан тоглосон нь балет сонирхогчдын дунд эрэлт үүсгэжээ. Энэ удаа мөн төдий тооны хүн-хун бүжиглүүлэх нь. Тасалбар нь 40-120 мянган төгрөгийн үнэтэй. Энэ удаа борлуулалтыг хоёр өдрийн өмнө 12.00 цагаас эхлүүлсэн бөгөөд өчигдөр үдээс хойш 10-аад суудал л үлдсэн байлаа.