Өнөөдөр гадаа 3 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Гуравдугаар сарын 10-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 69 дахь өдөр бөгөөд он дуусахад 296 хоног үлдлээ.
- Улаанбаатарт цаг агаар өдөртөө 3 градус хүйтэн, шөнөдөө 18 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 18, сугар гараг. Тэргүүн дагуул одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 16 минутад мандан, 18 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 3531.00, зарах нь 3534.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 45.20, зарах нь 45.90, юанийн авах ханш 509.00, зарах нь 512.00, вонын авах нь 2.69, зарах нь 2.72 төгрөгтэй тэнцэж байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00 цагт: Хил хамгаалар Ерөнхий газар, check.mn сайт хамтран хэрэгжүүлсэн “Атга чулуу-Сөөм газар” төслийн хаалт болно. Утас: 8911-0412.
- 10.00 цагт: СТӨ-нд “Хөдөөгийн сэргэлт” Үндэсний чуулга уузалт болно.
- 11.00 цагт: МҮЭ-ийн Холбоонд: Монголын Төмөр замчдын ҮЭХ-ноос "УБТЗ-тай хамтын маргаан үүсгэх цаашлаад ажил хаялт зарлах тухай болон уг байгууллага дахь албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлнэ. Утас: 8611-0009, 9914-9240.
- 11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: “Виртүс” академиас Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээс сонордуулах “Mongolia in music” тоглолтын талаар мэдээлнэ.
- 11.30 цагт: ЗТХЯ-наас авто замын даац хэтрүүлэлтийн хяналт шалгалт, авто зам дагуух үйлчилгээний цогцолборын сонгон шалгаруулалт, тээврийн үнэ ханшийн талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.
- 11.45 цагт: Түвдэнпэлжээлин хийд буюу Монгол зурхайн төвд: "ОДОН ЗУРХАЙ" сэдэвт шууданийн маркийн нээлтийн ёслол болно.
- “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд:
- 11.30 цагт: “Халх Жэвзүнба хувилгааны тухай” Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн. Монголын Их хүрээ хийдийн хамба, номун хан З.Санждорж мэдээлнэ.
- 12.00 цагт: “Сбэтэ Монголиа” ХХК-иас Шүүх, прокурорын буруутай үйл ажиллагаанаас болж гадаадын хөрөнгө оруулалттай компани хохирсон талаар мэдээлнэ.
- 12.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд. Оюутолгойн гүнийн олборлолт эхлэхтэй холбогдуулан Засгийн газраас хэвлэлийн бага хурал зарлажээ.
- 17.00 цагт: “Улаанбаатар инновацийн төвд: Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв, Бизнес инновац хөгжлийн газар, “Паблик Лаб Монголиа” ТББ, “Монголын Гео Мэдээллийн холбоо” болон “Тунгаахуй өгөгдлийн урлан” хамтран “Open data meetup-2023” буюу нээлттэй өгөгдлийн өдрийн хэлэлцүүлэг, нетворкинг арга хэмжээг зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1921 онд Жанжин Д.Сүхбаатар, Л.Сумъяа нарын цэргүүд Хятадын талын 100 гаруй цэрэгтэй байлдав. Тулааны үеэр 50 гаруй гаминг алж, 2-3 хүнийг амьдаар баривчилж, шар үхэр хориод, тэрэгтэй морь арваад, уналгын морь, буу сэлэм тус бүр дөчөөдийг олзолжээ. Тухайн үед Ардын журамт цэргийн зэвсэглэлд орос, хятад, япон винтов, бирдаан, усан баймлий, ямаан сүүлт, сисанли зэрэг нэлээд олон төрлийн буу ашиглагдаж байсан гэдэг.
- 1814 он Францын хаан I Наполеон Лаоны тулаанд ялагдал хүлээв.
- 1891 он Америкийн зохион бүтээгч Алмон Строугер телефон утасны автомат дамар зохион бүтээж, зохиогчийн эрх авав.
- 1945 он АНУ-ын нисэх хүчин Японы нийслэл Токио хотыг бөмбөгдөж, 100,000 мянган хүн амиа алджээ. Амиа алдагсдын дийлэнх нь энгийн иргэд байсан юм.
- 1922 он Энэтхэгт жагсаал цуглаан зохион байгуулж, ард иргэдийг өдөөн турхирсан хэргээр Махатма Гандиг цагдаагийн газар баривчлав. Түүнд зургаан жилийн ял оноож, шоронд хорисон ч хоёр жилийн дараа суллагдсан юм.
- 1959 он Төвдийн иргэд Далай ламын удирдлага дор бослого хөдөлгөөн дэгдээх магадлалтай болсон тул Хятадын тал Далай ламын "Потала" ордонг бүслэжээ.