Засгийн газрын хуралдааны шийдвэрийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ танилцууллаа. Тодруулбал, тэрбээр
"Энэ оныг Монголд зочлох жил болгон зарласан. Бид жуулчдыг хүлээн авахад бэлэн үү? БНСУ-ын иргэд манай улсад ирээд воны картаараа үйлчлүүлэх боломжийг Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн. БНХАУ-ын иргэд Wechat өргөн хэрэглэдэг.
Шинэ нисэх буудал руу автобус тогтмол явуулахаар ярилцаж байна. Сөүл рүү хоёр талдаа сая хүрэхгүй төгрөгөөр нисдэг болно. Japan airline ирэх зургаадугаар сараас УБ-Токиогийн чиглэлд тогтмол нислэг үйлддэг болно. Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Кувейт улсад ажиллаж байна. Тус улстай болон АНУ руу шууд нислэг үйлдэнэ.
Жуулчдыг хүлээн авахаас өмнө хогоо цэвэрлэх, нүхэн жорлонгуудаа шийдэх, орон нутгийн зам дагуу амрах цэгүүд байгуулах шаардлагатай. Орон нутгийн зам дагуу үхсэн малын сэг зэм их байна. Эдгээрийг цэвэрлэх үүргийг аймгийн Засаг дарга нарт өглөө гэв.
Манай улс энэ онд нэг сая, ирэх онд 1.6 сая жуулчин хүлээн авахаар бэлтгэж байна" гэж мэдээлэв.