Газрын тосны хамгийн том импортлогч БНХАУ-ын эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт үүссэнтэй холбоотойгоор уг таваарын үнэ өнгөрсөн долоо хоногт өслөө. “Хар алт”-ны ханш өмнөх долоо хоногт хоёр орчим хувиар дээшилснийг “Reuters” тодотгоод, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай урд хөршийн үйлдвэрлэлийн идэвх өнгөрсөн сард сүүлийн 10 гаруй жилд байгаагүйгээр нэмэгдсэн үзүүлэлт гарсныг дурджээ. Мөн ОХУ-аас далайгаар тээвэрлэн импортолсон газрын тосны хэмжээ нь түүхэн дээд түвшиндээ хүрсэн аж. Баасан гарагт WTI маркийн баррель нефтийн ханш 79.6, “Brent” төрлийнх нь 85.8 ам.доллартой тэнцлээ.