Засгийн газраас баталсан Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмын хүрээнд нүүрсний цахим арилжааг нээлттэй, оролцогчдын тэгш эрхийг хангасан байдлаар зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох, арилжааны мэдээллийг худалдагч, худалдан авагч, бусад оролцогчид бодитой, үнэн зөв, шуурхай хүргэх нөхцөл бүрдүүлэх зорилгоор УУХҮЯ-наас санаачлан СЗХ, МХБ-тэй хамтарч “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжаа” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулав. Тус хэлэлцүүлэгт БНХАУ-ын нүүрс импортлогч 200 орчим компанийн төлөөлөл оролцсоныг дээрх яамнаас мэдээллээ. Энэ үеэр тэдэнд биржийн болон нүүрсний арилжаатай холбоотой дүрэм журам, заавар, дуудлага арилжаанд хэрхэн оролцох, гэрээ хэлцэл яаж байгуулах, төлбөр тооцооны талаар дэлгэрэнгүй мэдээлсний сацуу сонирхсон асуултад нь хариулт өгсөн юм. Нүүрсний цахим арилжаанд хяналт тавьс наар уул уурхайн бүтээгдэхүүний бор-луу лал тыг шударга, ил тод зохион бай гуулж, цааш лаад таваарын бирж үүсэн бий бо ло ход ач холбогдолтой хэмээн оролцогчид хэ лэл -ц үүл гийн үеэр дурдаж байлаа. Ташрамд дур-дахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК гурван удаа-гийн цахим арилжаагаар нийт 160 мянган тонн нүүрсийг хилийн нөхцөлөөр худалдаад буй аж.
Бэлтгэсэн Б.Сонор